Зочид буудлын цоожны системийн танилцуулга

Боломж

Үйлчилүүлэгчдэд тав тухтай, найдвартай байдлыг ханган тэгш шударга, соёлтой үйлчлэх боломжтой. Түүнчлэн энэхүү систем нь зочид буудлуудад түгээмэл ашиглагддаг боловч хэрэглэгч өөрийн хүсэл шаардлагын дагуу байгууллага, хувь хүний хэрэгцээнд хурууны хээгээр уншдаг, давхар түлхүүрээр онгойдог, кодоор онгойдог, бусад загвар дизайны сонголтуудаас захиалан хийлгэх боломжтой.

Аюулгүй байдал

Түлхүүр тааруулж орох боломжгүй, материалын хувьд ган, болд, зэсээр хийдэг учир хамгаалалтын хувьд бат бөх найдвартай. Мөн орсон, гарсан цагийг бүртгэдэг тул эд зүйл алга болсон тохиолдолд үйлчлэгч, менежер зэрэг мастер түлхүүртэй хүмүүсийн хэдий үед орсоныг мэдэн шалгах боломжтой.

Товч танилцуулга

Өнөө үед бүхий л зүйлс цаг, минут ,хором бүрээр шинэчилэгдэн сайжирч байна. Түүнийгээ дагаад үйлчлүүлэгчид хэрэглэхэд хялбар, өнгө үзэмжтэй, цаг үедээ тохирсон техник технологийг нэвтрүүлсэн газруудаар илүү их үйлчлүүлдэг болжээ. Тиймээс бид гадаадын хөгжингүй орнуудын жишиг нийцсэн зочид буудлын цоожны системийг нэвтэрүүлэн хэрэглэгчидийг өөрийн зочид буудалдаа татах боломжийг олгож байна.
Ажиллах зарчим: Ресепшин компьютер суусан програмыг ашиглан карт уншигчаар картан дээр цагийг тохируулан бичиж үйлчлүүлэгчид өгнө. Үйлчлүүлэгч энэ картаар заасан өрөөнд л орж гарахдаа ашиглах юм. Цаг дуусмагц үйлчлүүлэгч картаа дахин сунгуулна эсвэл өрөөг суллана (Картыг хураан авч болно эсвэл картыг кодлон цагийг оруулдаг учир картыг зочид буудлын сурталчилгаа болгон үйлчлүүлэгчид үлдээдэг байж болно).

Бүтээгдэхүүний давуу талууд:

  • Бүх хаалгыг орчин үеийн аргаар хянаж удирдахад хялбар
  • Түлхүүр тааруулах, хууль бусаар нэвтрэх боломжгүй
  • Түлхүүр гээхэд цоожийг солих шаардлагагүй
  • Өрөөг хүнтэй хүнгүй эсэхийг хянах
  • Зочдын орсон, гарсан үеийн цагийн бүртгэлийг хадгалдаг
  • Түргэн шуурхай боловсон
  • Маш бат бөх материалаар хийгдсан (ган, болд, зэс)
  • Энерги маш бага зарцуулдаг (жирийн хуруу батериагаар 1 жил хүртэлх хугацаанд ашиглах боломжтой)

Цоожны төрлүүд болон хэрэглэгдэх картууд

Карт шургуулж уншуулдаг цоож(IC), карт зайнаас уншуулдаг цоож(RF) гэсэн 2 төрөлийн цоож байна.

Карт шургуулж уншуулдаг цоож(IC)

Карт зайнаас уншуулдаг цоож(RF)

Нийлүүлсэн газрууд