Монгол програмтай, хэрэглэхэд хялбар, байгууллага болон орж, гарч байгаа машинуудыг гараар бүртгэлжүүлж ямар машин, ямар байгууллага хэр олон орж гарч байгаа зэргээр хүссэн тайлангаа авах боломжтой, пүүнээс мэдээлэл авах, RFID унших, гаалийн цахим систем буюу ухаалаг гарцтай холбогдож харьцдаг, өөрсдийн хийсэн програм тул нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой.
Баталгааны хугацаанд эвдэрч гэмтсэн төхөөрөмжүүдийг (хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болон цахилгааны хэлбэлзэл зэрэг биднээс шалтгаалахгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд ) үнэгүй сольж засвар үйлчилгээг хийнэ. Олон жил, олон газар суурилуулж байсан туршлагатай.
Энэ нь сүүлийн үед гаалийн шалган нэвтрүүлэх бүсүүдэд гаалиас шаардаад байгаа гаалийн цахим систем буюу ухаалаг гарц системрүү мэдээлэл илгээж орж, байгаа машин, тээврийн хэрэгсэлийг бүртгэлжүүлж, жин, зураг зэрэг мэдээлэлүүдийг гаалийн системрүү илгээн харьцаж, бүртгэлжүүлэхэд зориулж ухаалаг авто зогсоолын системийн өөр хувилбар буюу шалган нэвтрүүлэх бүсүүдэд зориулсан систем юм Орж гарч байгаа компани болон машиныг гараар бүртгэж, орж ирэх үед машины дугаарыг камераар таньж, RFID-г уншиж гаалийн цахим системрүү мэдээлэл илгээж оруулж, гаргах эсэхээ шийднэ. Гаалийн цахим системээс хариу ирэхэд машинаа оруулж пүүлээд бүртгэнэ. Гарах үед нь мөн пүүлж ямар ачаа хаашаа явахыг тэмдэглэн гаалийн цахим системээс машиныг гаргах зөвшөөрлийг шалгана. Энэхүү систем цаашдаа гаалийн цахим системийн нэмэлт өөрчлөлт орох бүрт зориулан өөрчлөгдөж шинэчлэгдээд явах тул өөрийн байгууллагадаа тохируулж бага зэрэг өөрчлөлтүүдийг хийлгээд явах боломжтой
Ухаалаг авто зогсоол системийнхээ дугаар таних хэсгийг ашигладаг тул Ai буюу Хиймэл оюун ухаан ашиглан сургасан монгол хөгжүүлэгчидийн хийсэн дугаар таних системтэй ба шинэ серүүд, өөр өнгийн дэвсгэр зэрэг өөрчлөлтүүдийг сурган шинэчлээд явах боломжтой. Машины дугаарын байдлаас шалтгаалж 95-с дээш хувьтай таниахаас гадна бусад өөрөө камернаасаа таньдаг системүүдийг бодоход хурдан танидаг. Ухаалаг авто зогсоолыг бодоход төлбөр авах гэхээсээ илүү байгууллагын мэдээлэл, машины дугаар зэрэг гаалийн хяналтын бүсүүдэд зориулсан пүүний баримт хэвлэх, бүртгэлжүүлэх, RFID унших, ачааны мэдээлэл хадгалах, зөвхөн пүүнээсээ жингийн мэдээлэлээ авдаг, нэгэнт бүртгэсэн мэдээлэлийг засах боломжгүй, гаалийн системрүү мэдээлэл илгээж, орж гарсан мэдээлэлээ илгээдэг зэргээр өөрчилөн зориулж хийсэн тусдаа систем юм.